Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчдад шагнал гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-05 10:44:30

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. 2024-2025 оны хичээлийн жилд манай улсын 23 сурагч Олон улсын долоон төрлийн олимпиадаас медаль хүртсэн байна.


Олон улсын олимпиадад авьяас билиг, мэдлэг боловсрол, ур чадвараа сорин амжилт гаргаж, эх орноо дэлхий дахинаа сурталчлан таниулсан сурагчид болон тэднийг бэлтгэсэн олимпиадыг зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэрэмжит шагналаа гардуулав.


Ерөнхийлөгч 2021 онд монгол хүний оюун ухааны үнэлэмжийг дээшлүүлж, олон улсын түвшинд шинжлэх ухааны мэдлэгээр өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжиж, олон улсын олимпиадад сурагчдыг оролцох нөхцөлийг бүрдүүлэх, урамшуулахаар Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг буулгасан.


Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид дэлхийн тэргүүлэх их, дээд сургуульд элсэх эрх авснаар “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцдаг юм.


Сүүлийн найман жилийн хугацаанд манай сурагчид Олон улсын олимпиадаас найман алт, 35 мөнгө, 74 хүрэл, 17 тусгай байрын шагнал хүртээд байна.














Related news