ХӨВСГӨЛ: Эхийн эндэгдэлгүй ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-01-18 13:45:30

Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасаг өнгөрсөн онд эхийн эндэгдэлгүй  ажилласан байна.


Мөн эхийн ноцтой хүндрэл, нярайн эндэгдлийг өмнөх жилтэй харьцуулахад тус бүр 50 хувь бууруулж ажилласан гэдгийг Төрөх тасгийн их эмч,мклиникийн профессор зөвлөх эмч П.Отгонбаяр хэлж байлаа.




Хөвсгөл аймаг 140 гаруй мянган хүн амтай бөгөөд 18 хүртэлх нас хүүхэд 50200 гаруй амьдарч байна.    


Тус аймагт жилд 2000 гаруй хүүхэд шинээр төрдөг ажээ.




Төрөх ээжүүдэд амрах, эмчилгээ хийлгэх ая тухтай орчин бүрдүүлэхээр Галт, Их-Уул, Тосонцэнгэл сум хуучин байраа сэргээн засварлан ашиглаж эхчүүд амрах байртай болсон байна.


Баянзүрх суманд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 60 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий эхийн амрах байрыг барьж эхэлсэн байна.


Энэ онд Цагааннуур, Эрдэнэбулган суманд эхийн амрах байрыг засварлан ашиглалтад оруулах бөгөөд цаашид бүх суманд эхчүүдийн амрах байртай болохоор төлөвлөж байгаа ажээ.

 

Related news