БУЛГАН: “БАГА БОЛОВСРОЛ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” спортын бага наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-01-13 21:24:28

Булган 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Булган аймгийн бага ангийн багш нарын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “БАГА БОЛОВСРОЛ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” спортын наадмыг 2024 оны нэгдүгээр сарын 11-12-нд амжилттай зохион байгуулж, 16 сургууль, 14 багийн 165 тамирчин спортын 5 төрлөөр өрсөлджээ. 


Багийн дүнгээр тэргүүн байрт Хангал сумын Хялганат тосгоны М.Саранцэцэг ахлагчтай баг шалгарч, шилжин явах цомын эзэн боллоо. Харин удаахь байрт Хутаг-Өндөр сумын М.Алтанчимэг ахлагчтай баг шалгарсан бол гутгаар байрт Булган сумын "Эрдмийн өргөө" цогцолбор сургуулийн О.Оюунтунгалаг ахлагчтай баг тус тус манлайлж, багш нар спортын тэмцээндээ идэвхтэй оролцож байна.


-Шатрын тэмцээний тэргүүн байрт Хутаг-Өндөр сумын багш Н.Даваасүрэн, дэд байрт Дашинчилэн сумын багш Ж.Нямдулам, гутгаар байрт Хангал сумын Хялганат тосгоны багш Э.Мөнгөнтуяа,

-Зуун буудалт даамын тэмцээний эхний гурван байрыг Рашаант сумын багш А.Сайханжаргал, Хангал сумын Хялганат тосгоны багш Б.Эрдэнэчимэг, Хутаг-Өндөр сумын багш Э.Солонго нар эзэлсэн байна.

-Теннисний тэмцээнд Могод сумын багш З.Лхагвадарь тэргүүн байр эзэлсэн бол Сайхан сумын багш М.Төгсжаргал дэд байрт, Булган сумын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн багш О.Ууганбаяр гутгаар байрт орсон байна.  

-Буухиа тэмцээний тэргүүн байрт Хангал сумын Хялганат тосгоны М.Саранцэцэг ахлагчтай баг, дэд байрт Гурванбулаг сумын Б.Болортуяа ахлагчтай баг, гутгаар байрт Булган сумын "Эрдмийн өргөө" цогцолбор сургуулийн Б.Баасансүрэн ахлагчтай баг, 

-Гар бөмбөгийн тэмцээнд Хутаг-Өндөр сумын М.Алтанчимэг ахлагчтай баг, удаахь байрт Бүрэгхангай сумын Х.Туяа ахлагчтай баг, гутгаар байрт Булган сумын 1-р сургуулийн Б.Золзаяа ахлагчтай багууд тус тус шалгарсан байна. 







Related news