БУЛГАН: Хүрэл тогооны олдворыг судалгааны эргэлтэд оруулахаар ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн судлаачид Булган аймгийн музейн сан хөмрөгт бүртгэлтэй "Хүрэл үеийн үзмэрүүд"-ийн гэрэл зураг, гар зураг, олдворын тодорхойлолтыг хийж баримтжуулж байна.
Судлаачид "Монгол нутгаас илэрсэн хүрэл тогоо" сэдэвт эрдэм шинжилгээний дэлгэрэнгүй тайлбар бүхий бүтээл хэвлүүлэх, тус судалгааны хүрээнд Монгол нутаг дахь археологийн малтлага судалгаагаар илэрсэн хүрэл тогооны олдворыг судалгааны эргэлтэд оруулах, тогоон дээрх хээ дүрслэлийн утга бэлгэдлийг тайлбарлах, материалын анализ хийх, нарийвчилсан он цаг тогтоохыг зорьж буй юм байна.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
19 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days