БУЛГАН: Хүнсний органик бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-01-10 10:06:26

Булган 2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Тус аймаг хүнсний органик бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэж баталгаат хүнсээр иргэдийг хангаж байна.


Хутаг-Өндөр сумын гурван борхууд ХХК-ний "Халтар арвайн гурил", Хялганат тосгоны Сүргийн нуга ХХК-ний "Хялганат зөгийн бал" бүтээгдэхүүнийг Монгол улсын Засгийн газрын Тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн газраас "Органик хүнсний бүтээгдэхүүн"-ээр баталгаажуулж, гэрчилгээг гардуулсан байна.

Экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эхлэлийг тавьсан дээрх хоёр компани нь хөдөө орон нутагт үйлдвэрлэлээ явуулж өөрийн аймаг төдийгүй бусад аймаг хотын дэлгүүрүүдээр борлуулалт хийж хүнсний хэрэгцээнд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг ажээ.


Related news