БУЛГАН: Малчид дуулж өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-01-05 09:47:15

Булган, 2023 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ бүсийн малчдын дунд зохион байгуулсан "Зуун дамжсан малчид" дууны уралдаанд 3 сум, 1 тосгоны 26 малчин оролцож, шилдгүүдийг шалгаруулсан байна.


Тэргүүн байр, цомын эзнээр Хялганат тосгоны А.Оюунтулга шалгарсан бол 2-р байрт Хангал сумын А.Чулуунсүх, 3-р байрт Хангал сумын А.Батболд нар орж, тусгай байрыг Хангал сумын Б.Цэрэнтогтох, Ө.Энх-Амгалан нар тус тус хүртсэн байна.


Энэхүү малчин ардын дунд зохион байгуулсан соёл урлагийн үйл ажиллагааг сумын 3 удаагийн аварга, Мэнд сүрэгтэн Д.Жавын үр хүүхдүүд ивээн тэтгэжээ.



Related news