БУЛГАН: Булган аймагт 4,1 сая толгой мал өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-01-03 11:31:31

Булган, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/.  Булган аймгийн 16 сум 1 тосгон, 75 багийн 9.8 мянган малчин, мал бүхий өрхөд урьдчилсан байдлаар 4.1 сая толгой мал өвөлжинө.

  

Аймгийн хэмжээнд хүнсэнд 464,3 мянган толгой, зах зээлд 714.9 мянган толгой, нийт 1189.5 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар тооцоо гарчээ.


Малчдын өвс, тэжээл бэлтгэл 84.8  хувь, аймгийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 100 хувь, сумын аюулгүйн нөөцийн бэлтгэл 71.6 хувь, худгийн бэлэн байдал 91.8 хувь, малын усан хангамж 96.8 хувь, малчин өрхийн хашаа, бууцны хангамж 96.5 хувь, малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл 90.9 хувьтай тус тус хангаж, аймгийн дүнгээр 90.3 хувиар өвөлжилтийн бэлтгэлээ хангасан байна.


Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд  Могод, Гурванбулаг, Дашинчилэн сумын нутгаар цагаан зудын нөхцөл бүрдсэн бол Баяннуур, Рашаант сумын нутгаар цагаанаар зудархуу нөхцөл байдал үүссэн байна.


Цасны өнгөн үе өдөртөө гэсэж, шөнөдөө хөлдөж байгаа нь мал бэлчээрлэлтэд таагүй нөхцөлийг үүсгээд байгаа аж..

 

Related news