Мэн муж улсын анхан шатны сунгаанаас хасах шийдвэрийг Д.Трамп давж заалджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-01-03 09:31:03

НЬЮ-ЙОРК, 2024 оны нэгдүгээр сарын 3 /The Sun Journal/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Мэн муж улсын Төрийн нарийн бичгийн дарга Шенна Беллоузын шийдвэрийг давж заалдсан тухай Кеннебек тойргийн шүүхийн эх сурвалж мэдээлжээ.


Түүнийг анхан шатны сунгаанд оролцогчдын жагсаалтаас хасах шийдвэрийг Ш.Беллоуз 12 дугаар сарын сүүлчээр гаргасан юм. 


Эх сурвалжийн мэдээлснээр, Трампын сонгуулийн штаб албан ёсоор давж заалдах гомдол гаргасан бөгөөд уг баримт бичгийг шүүгч хянаж байгаа аж. 


Д.Трампыг анхан шатны сунгаанаас хасах шийдвэрийг Иргэний дайны дараа батлагдсан 14 дүгээр нэмэлт, өөрчлөлтөд үндэслэн гаргажээ. Уг нэмэлт өөрчлөлтөд Үндсэн хуулийг сахин хамгаална гэж тангараг өргөснийхөө дараа нь "АНУ-ын эсрэг бослого гаргасан, оролцсон эсвэл дайснууддаа тусламж, дэмжлэг үзүүлсэн бол аль нэг муж улсад төрийн алба хашихыг хориглоно" гэж заасан байдаг. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг 1861-1865 оны Иргэний дайны дараа өмнөд хэсгийн боол эзэмшигч муж улсуудын талд зэвсэгт мөргөлдөөнд оролцож байсан улстөрчдийн эрхийг хязгаарлах зорилгоор оруулсан байна. 


Колорадогийн Дээд шүүх мөн ийм шийдвэр гаргасан юм. 

Related news