Эрдэс баялгийн салбараас төвлөрүүлсэн орлого 2 дахин өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-12-22 14:54:20

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2023 оны эхний 10 сарын байдлаар 19,775.4 тэрбум төгрөг болжээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан авч үзэхэд 5,671.7 тэрбум төгрөг буюу 40.2 хувиар өссөн байна.


Үүнээс, Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 6,793.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,438.6 тэрбум төгрөг буюу 2 дахин өсжээ. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулвал:

  • Уул уурхай, олборлох 6,463.9 тэрбум төгрөг буюу 32.7 хувь,
  • Газрын тос 252.0 тэрбум төгрөг буюу 1.3 хувь,
  • Төмөр замын төлбөр 31.6 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,
  • Бусад орлого 45.9 тэрбум төгрөг буюу 0.2 хувь байна.
Эрдэс баялгийн салбар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 34.4 хувийг бүрдүүлж байна.



Уул уурхай, олборлох салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого мөн энэ оны эхний 10 сарын байдлаар 6,463.9 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3,262.2 тэрбум төгрөг буюу 2 дахин өссөн байна. Үүнээс:

  • Нүүрс 3,939.0 тэрбум төгрөг,
  • Зэс 1,942.3 тэрбум төгрөг,
  • Алт 246.8 тэрбум төгрөг,
  • Цайр 127.3 тэрбум төгрөг,
  • Төмөр 72.2 тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш 17.0 тэрбум төгрөг,
  • Бусад ашигт малтмал 119.3 тэрбум төгрөг.


Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнд:

  • Нүүрс 2,674.9 (3.1 дахин) тэрбум төгрөг,
  • Зэс 501.1 (34.8 хувь) тэрбум төгрөг,
  • Алт 40.5 (19.6 хувь) тэрбум төгрөг,
  • Төмөр 37.2 (2.1 дахин) тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш 0.2 (1.5 хувь) тэрбум төгрөг,
  • Бусад 31.2 (35.4 хувь) тэрбум төгрөг.

Харин цайр 22.9 (15.3 хувь) тэрбум төгрөгөөр ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарсан талаар УУХҮЯ-наас мэдээллээ. 


Related news