ХӨВСГӨЛ: Жаргалант сум хамгийн их цастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-22 09:28:13

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн хэмжилтээр Цагаан-Үүр, Цэцэрлэг, Жаргалант сумын нутгаар цасны зузаан 10-40 см байна.  


Дархадын хотгор, Баянзүрх, Галт, Тариалан, Эрдэнэбулган сумын нутагт 5-10 см, бусад нутгаар 1-5 см зузаан цастай байна.

Өнөөдрийн байдлаар Жаргалант сумын нутагт их цас орсны улмаас өвөлжилт хүндэрчээ.




Жаргалант сумын Той, Цэцүүх багт цасны зузаан 38-40 см, гуу жалгаараа 76-80 см, Цагаан бургас, Харгана, төвийн багуудад 18-23 см, гуу жалга хунгарласан газартаа 55-65 см зузаан цастай байна.




Дээрх багуудад мал бэлчих боломжгүй тул бусад сумын нутагт оторлож байна. 

 

 

 

Related news