ӨМНӨГОВЬ: Батмөнхийн Энэбиш агсны алдар гавьяаг хүндэтгэх дурсамж уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-12-21 17:27:02

Даланзадгад, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уугуул төр нийгмийн нэрт зүтгэлтэн Батмөнхийн Энэбиш агсны алдар гавьяаг хүндэтгэх дурсамж уулзалт боллоо.

 

Түүний алдар гавьяаг хүндэтгэх дурсамж уулзалтыг 90 насных нь ойд зориулан гэр бүл, үр хүүхдүүд нь санаачлан 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Үндэсний номын санд зохион байгууллаа.


 

Батмөнхийн Энэбиш агсан 1973-1982 онд БНМАУ-ын Тээврийн сайдаар 20 шахам жил ажиллаж байсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, дуун хөрвүүлэгч, зохиолч, байгаль хамгаалагч, соён гэгээрүүлэгч Өмнөговь аймгаас төрөн гарсан суут хүмүүн билээ.

 

Тэрбээр орос, англи, герман хэлийг бүрэн эзэмшсэн хүн байсан бөгөөд дэлхийн 180 гаруй орны 1100 орчим зохиолчийн бүтээлийг монгол хэлээр орчуулахаас гадна англи-орос-монгол техникийн хоёр боть, англи-орос-монгол эдийн засгийн дөрвөн боть толь бичгийг зохион гаргасан оюуны асар их чадамжтай хүн байжээ.

 


Түүний алдар гавьяаг хүндэтгэх дурсамж уулзалтад хүрэлцэн ирсэн хүндэт зочдод Б.Энэбиш агсны үр хүүхдүүд 2023 онд хэвлүүлсэн "Загийн цагаан замбага" номыг өргөн барьсан бол Үндэсний номын сангийн сан хөмрөгт бусад бүтээлийн дээжийг хүлээлгэн өглөө.

 

Related news