ХӨВСГӨЛ: Газар хөдлөлт иргэдэд мэдрэгдээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-18 10:44:44

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Ухмал-Уул гэдэг газар өчигдөр 13 цаг 48 минутад 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөв.


Тус аймгийн Онцгой байдлын газраас Улаан-Уул сумын Засаг даргаас тодруулахад, тухайн газар айл нутагладаггүй бөгөөд иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.


Хөвсгөл аймагт он гараад 3,5 магнитудаас дээш хүчтэй 27 удаа газар хөдөлсөн бөгөөд 10 гаруй нь Хөвсгөл нуур орчимд  болсон гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.

 

Related news