АРХАНГАЙ: Зарим суманд салхи 12-18 метр хүрч ширүүсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн нутгаар өчигдөр өдөр Тариат, Батцэнгэл, Жаргалант, Хайрхан, Цэцэрлэг, Чулуут, Цахир сумын нутгаар 0.2мм хүртэл, өнгөрсөн шөнө Эрдэнэбулган, Батцэнгэл, Жаргалат, Чулуут сумын нутгаар 0.8 мм хүртэл цар оржээ.
Салхи нийт нутгаар секундэд 4-18 метр, зарим сумдад 12-18 метр хүрсэн бол өнгөрсөн шөнө Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Өлзийт, Цэцэрлэг сумын нутгаар секундэд 12-15 метр хүрч ширүүсчээ.
Өнөөдөр өглөөний 08.00
цагийн УЦУОШТ-ийн харуулын мэдээгээр Тариат, Эрдэнэмандал, төвшрүүлэх,
Батцэнгэл, Хайрхан, Цахир сумын нутгаар 10-17 см, бусад сумын нутгаар 1-8 см
цасан бүрхэцтэй байна гэж гарчээ.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
21 hours

Mongolian Filmmakers Taking Steps toward Presenting Their Projects to International Producers
2 days