ДОРНОД: Халх голын сав газраар цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-11-22 22:58:13

Чойбалсан, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Маргааш Халх голын сав газраар цасан шуурга шуурахыг анхаарууллаа.


Өнөөдрийн цасан шуурганаар аймгийн хэмжээнд гурван сумын арван хүнийг эрэн хайж, зургааг нь эсэн мэнд олжээ. Яг одоо 22.00 цагийн байдлаар Булган, Гурванзагал, Чойбалсан суманд дөрвөн хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.


Нийт нутгаар цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдаад байгаа учраас эрэн хайх ажиллагааг явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна гэлээ.  Шуурга намдах төлөвгүй, шөнө дунд хүртэл үргэлжлэн шуурах төлөвтэй байна.

Онцгой байдлын газар, аймаг, сумдын Онцгой комисс хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. 



Related news