Хур тунадас үргэлжлэн орсноос улаан буудайн ургалтанд дулаан дутаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн нийт нутгаар 4-7 хоног үргэлжилсэн хур тунадас орж хадлан тэжээлийн бэлтгэл хангах ажлыг удаашруулж, улаан буудайн ургалтанд дулаан дутаж байгаа гэж аймгийн УЦУОША-аас мэдээллээ.
Энэ сарын 12-22-ны хүртэл нийт нутгаар 1-25мм тунадас орсон бөгөөд Цэнхэрмандал, Жаргалтхаан суманд 20-25 мм тунадас унаж бусад нутгаар 1-12 мм бороо оржээ. Нийт нутгаар ургалтын байдал хэвийн бөгөөд Норовлин, Дадал сумдаар зуншлага оройтож ургамлын өсөлт хөгжилтийн үе шат хожуу бусад нутгаар ихэнх үет болон алаг өвст ургамлууд үрийн боловсролтын үе шат явагдаж байна. Мөн Биндэр, Батширээт, Дадал, Баян-Адарга, Норовлин, Цэнхэрмандал сумдаар агаар , хөрсөн дээр -1-4 градус хүрч цочирч хүйтэрчээ.
Өнөөдрийн байдлаар хүнсний ногоо хураалт хэвийн үргэлжилж байгаа аж.
Хэнтий аймаг О.Буянхишиг