Газрын тосны үнэ гурван долоо хоног дараалан унах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-11-10 16:02:39

СИНГАПУР, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /Reuters/. Газрын тосны үнэ баасан гарагт бага зэрэг өссөн боловч гурав дахь долоо хоногтоо дараалан унах төлөвтэй байна. 


Тодруулбал, Brent маркийн газрын тосны нэгдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 80.01 ам.доллар, АНУ-ын WTI маркийн газрын тосны 12 дугаар сард нийлүүлэх үнэ 75.67 ам.доллар болж тус тус буурсан байна.


Ингэснээр энэ долоо хоногт Brent-ийн фьючерс хэлцлийн үнэ өнгөрсөн долоо хоногийнхоос 5.7 хувиар, WTI 5.9 хувиар буурлаа. Ийнхүү гурван долоо хоног дараалан буурсан нь дөрөвдүгээр сарын дунд үеэс тавдугаар сарын эхэн үе хүртэл дөрвөн долоо хоног үргэлжилсэн үнийн уналтаас хойших хамгийн удаан үргэлжилсэн бууралт болж байна.


Ойрхи Дорнодоос газрын тосны нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлол багасжээ. Хөрш зэргэлдээх Арабын орнууд дургүйцлээ илэрхийлж байгаатай холбоотойгоор мөргөлдөөн хурцдах вий гэсэн болгоомжлол үүссэн боловч зэвсэгт мөргөлдөөн зөвхөн Газын зурвасаар хязгаарлагдаж байна” гэж ANZ Research судалгааны байгууллага мэдээлжээ.

Related news