АРХАНГАЙ: 2023 онд 98 зээлдэгчид 6.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-11-02 12:46:29

Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд орон сууцны зээл олгож эхэлснээс хойш өссөн дүнгээр 2023 оны 9 дүгээр сарын байдлаар арилжааны банкууд 2181 иргэнд 66,213.8 сая төгрөгийн орон сууцны зээл олгосон байна.


Зөвхөн 2023 онд гэхэд 98 зээлдэгчид 6.7 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Харин 2020 онд 116, 2021 онд 74, 2022 онд 62 иргэнд нийт 11,279.08 сая төгрөгийн орон сууцны зээл олгож байжээ.


Нийт 2181 зээлдэгчид олгосон зээлийн 1377 иргэнд банк өөрийн эх үүсвэрээс, 29 иргэнд Засгийн газрын хөтөлбөрийн эх үүсвэрээс, үлдсэн 775 зээлдэгч нь 5-8 хувийн зээлд хамрагдсан байдаг байна.


Энэ оны 9 дүгээр сарын байдлаар орон сууцны 3 хувийн зээлд хоёр иргэнийг хамруулж, 179.0 сая төгрөгийн зээл олгосон байна.  


Харин орон сууцны 5 хувийн зээлд 103 иргэнд 4.8 тэрбум төгрөгийн, 6 хувийн зээлд 150 иргэнд 9.1 тэрбум төгрөгийн, 8 хувийн зээлд 520 иргэнийг хамруулж, 26.4 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгожээ.  

Related news