Орионид солирын урсгалын оргил үе өнөө шөнө тохионо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-10-21 12:19:33

НЬЮ-ЙОРК, 2023 оны аравдугаар сарын 21 /space.com/. Орионид солирын урсгалын оргил үе аравдугаар сарын 22-ны ням гарагт шилжих шөнө тохионо. Энэ үеэр цагт 20 хүртэлх солир ажиглагдана. 


Орионид солирын урсгал нь жил бүрийн аравдугаар сард ажиглагддаг. Солирын урсгалын цацрах цэгүүд Орион одны ордын хамгийн тод од болох Бетелгейз одны дээр болон зүүн талд байх аж. Одон орны энэхүү сонирхолтой үзэгдлийг шөнийн тэнгэрт ажиглахыг хүсвэл солирын урсгалын цацрах цэгүүд рүү харахад л болно.


Эл үзэгдэл нь дэлхийн тойрог замаар Халлейн (1P/Halley) сүүлт од дайран өнгөрөхөд үүсдэг. Уг сүүлт од жилд хоёр удаа дэлхийн тойрог замаар дайран өнгөрдөг бөгөөд энэ үеэр хавар Эта-Акварид, намар Орионидын “солирын бороо ордог” ажээ.


Аравдугаар сард ажиглагддаг урсгалын солирууд дэлхийн агаар мандал руу цагт 66 км-ын хурдтайгаар орж ирдэг байна. 


Related news