Робот ашиглан зайнаас мэс засал хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-10-13 14:55:50

ТОКИО, 2023 оны аравдугаар сарын 13 /NHK/. Алсын зайнаас мэс засал хийх роботжсон системийг эмч нар ЯпонСингапурын хооронд амжилттай туршжээ.


Хинотори” хэмээн нэрлэсэн уг төхөөрөмж нь Японы анхны мэс заслын робот юм. Туршилтын үеэр хиймэл ходоодноос хорт хавдар авах мэс засал хийсэн байна. Тодруулбал, мэс засалч Сингапураас роботыг удирдсан бол Японд мэс заслыг хийжээ.


Профессор Уяама Ичиро төхөөрөмжийн хөдөлгөөн 0.1 секундээр саатаж байгааг ажигласан боловч тэрхүү хоцрогдолтой дасан зохицож чадсан хэмээн ярьжээ. Тэрбээр роботуудын тусламжтайгаар зайнаас мэс заслын хичээл заана хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Related news