ХӨВСГӨЛ: 4,4 магнитудын хүчтэй газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-10-13 09:51:04

Мөрөн, 2023 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун зүгт 32 километрийн зайд өглөөний 5 цаг 4 минутад 4,4  магнитудын хүчтэй газар хөдлөв.


Тус аймагт он гараад 3,5 магнитудаас дээш хүчтэй 26 удаа газар хөдөлсөн бөгөөд 10 гаруй нь Хөвсгөл нуур орчимд  боллоо гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.

 

Related news