Улаанбаатарт 20-22 хэм дулаан

МОНГОЛЫН МЭДЭЭ
dotood_editor@montsame.mn
2016-09-20 07:29:36

 Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсгээр, төвийн аймгуудын хойд хэсгээр, говь, зүүн аймгуудын зарим газраар бороо орно.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 24-29 градус, говийн аймгуудын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Related news