Арвайхээрийн ИТХ-д 62 нэр дэвшигч өрсөлдөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн Арвайхээр хотын Сонгуулийн хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Тус сумын ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд МАН, АН-аас нийт 62 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ.
Сонгуулийн шинэчилсэн хуулиар нэр дэвшигчид томсгосон тойрогт буюу нэг багт 3 мандатын төлөө өрсөлдөх юм. Нэр дэвшигчдийн 15 буюу 48 хувь нь эмэгтэй ба 31 буюу 50 хувь нь 39 хүртэлх насныхан, 25 буюу 40,3 хувь нь төрийн албаны ажилтнууд байгаа аж.
Арвайхээр хот нь нийт 30702 хүн амтайгаас 20055 иргэн сонгуульд санал өгнө.
Өвөрхангай Б.Батчимэг
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days