ХӨВСГӨЛ: Ахмадууд урлаг, соёлын төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-10-03 10:37:14

Мөрөн, 2023 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд “Ахмадын урлаг, соёлын төв” ашиглалтад орж нээлтээ хийлээ.                                                                                                                               


“Ахмадын урлаг соёлын төв” ашиглалтад орсноор Мөрөн сумын 8-р багийн ахмад буурлууд үйлчлүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөгжлийг дэмжиж, урлаг спортын үйл ажиллагаа зохион байгуулах боломж бүрдэж байна.



Мөн ахмадууд бие бялдраа чийрэгжүүлж, дасгал хөдөлгөөн хийх боломжтой өрөөг тохижуулсан байна.


Тус аймгийн 13500 гаруй ахмадын 4500 гаруй нь Мөрөн суманд амьдардаг. Мөрөн сумын 8-р багт 1400 гаруй ахмад амьдардаг бөгөөд чөлөөт цагаа өнгөрүүлэх, урлаг соёлын үйлчилгээ явуулах, бие бялдраа чийрэгжүүлэх шинэ байртай болсондоо ахмадууд сэтгэл хангалуун, баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

 

 

Related news