ДОРНОД: Ерөнхий сайд Дорнод аймагт хийх 10 орчим томоохон ажлыг улсын төсөвт тусгахаа илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-09-26 14:04:56

Чойбалсан /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 25-нд Дорнод аймагт ажиллаж, иргэдийн төлөөлөлтэй уулзав. Тэрбээр уулзалтын үеэр Дорнод аймагт хийх 10 орчим томоохон ажлыг ирэх оны улсын төсөвт тусгахаа илэрхийлсэн юм.


Тухайлбал, Чойбалсан хотын усан хангамжийн магистраль шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50-100 км дэх 50 км автозамыг шинээр барих, мөн чиглэлийн 27-54 км дэх 27 км авто замыг шинэчлэх, 1800 айлын орон сууцны хорооллын дулааны шугам сүлжээ, Чойбалсан хотоос Баянхошуу боомт, Халхгол сум чиглэлийн 210,0 км хатуу хучилттай авто замын зураг, төсвийг шинэчлэх, “Шинэ хөгжил цогцолбор сургуулийн барилгын өргөтгөл зэрэг томоохон бүтээн байгуулалтууд багтжээ.


Монгол Улсын Ерөнхий сайдтай хийх уулзалтын үеэр 80 гаруй иргэн бичгээр болон өөрийн биеэр асуулт асууж, санал бодлоо илэрхийлсэн байна. 

Related news