БУЛГАН: Бэлчээрийн даац нутгийн 30 хувьд хэтэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/. Засгийн газрын 280 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн тооцоолж гаргасан байна.
Булган аймгийн хувьд өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй, харин 30 гаруй хувьд хэтэрч гарчээ.
Энэ жил хур бороо элбэг, зуншлага сайн байсан ч Рашаант, Баяннуур. Дашинчилэн, Гурванбулаг, Могод, Сайхан сумын ихэнх, Хишиг-Өндөр Баян-Агт Орхон сумын зарим нутгаар даац хэтэрч гарсанд малын тоо их байгаа нь нөлөөлж байна.
48,8 % - бэлчээрийн нөөцтэй
18,7 % - бэлчээрийн хүрэлцээтэй
29,9 % - даац 1-3 дахин хэтэрсэн
0,9 % - даац 2-5 дахин хэтэрсэн
1,7 %- даац олон дахин хэтэрсэн байна.