ДАРХАН-УУЛ: “Кино гудамж”-тай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт зохион байгуулж буй "Соёлын сэргэлт-2023" аяны хүрээнд Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд Кино орон зай буюу "Кино гудамж" байгуулах төслийг танилцууллаа.
Дархан хотыг байгуулсан
цагаасаа хойш Монголын
кино урлагийн салшгүй нэгэн хэсэг болж, бүрэн хэмжээний 20 гаруй киноны бүтэн
зураг авалт гүйцэтгэж, 10 гаруй кино хэсэгчилсэн зураг авалтаа хийсэн түүхтэй.
Тиймээс Дархан-Уул аймагт “Кино гудамж” бий болгох замаар гадаад, дотоодын жуулчдын анхаарал татахуйц соёлын орчин, орон зайг хөгжүүлэхэд анхаарч байна. “Кино гудамж” төсөлд бүх шатны мэргэжлийн хүмүүсийн санал, санаачилгыг тусгаж илүү бодитой, үр дүнтэй бүтээн байгуулалт бий болгохоор ажиллаж байна.
Төслийн танилцуулгад УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Соёлын сайд Ч.Номин, аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон Үндэсний кино урлагийн зөвлөлийн төлөөллүүд оролцлоо.
Дархан
хотод сүүлийн арван жилийн хугацаанд “Бүү март” “Ноён эмэгтэй” “37-р точка”, “Хамтдаа”
“Хэнзхэн”, “Fearbook” зэрэг Монголын кино бүтээгчид зураг авалтаа хийсэн
бол хамгийн сүүлд өнгөрсөн хавар Японы “TBS” телевизийн “Vivant” олон ангит кино хэсэгчилсэн
зураг авалтаа Дархан хотноо хийсэн нь гадаад, дотоодын кино бүтээгчдийн анхаарлыг татаж буйг мэргэжлийн
байгууллагынхан онцолж байлаа.
Түүнчлэн
эдгээр кино бүтээлүүдэд
Дархан-Уул аймгийн уран бүтээлчид оролцон тоглож, нутгийн удирдлага болон ард
иргэд дэмжин тусалж, ямагт кинонд ээлтэй, кино үйлдвэрлэх таатай орчин бүрдүүлж чаддаг
уран бүтээлчид талархлаа илэрхийлж байна.