ДОРНОД: Өвөгт тогорууны дэгдээхэй энэ зун төрсөн нутагтаа иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-09-22 09:58:03

Чойбалсан /МОНЦАМЭ/. Шувуу судлаачид Чух нуурын орчимд өндөглөсөн өвөгт тогорууны хосын 2019 оны дэгдээхийг тухайн үед бөгжилж тэмдэг тавьжээ. Бөгжтэй дэгдээхэй дөрвөн настайдаа буюу энэ зун Чух нуурын орчимд дахин үзэгдсэн байна.


Зураг дээрх ногоон бөгж дээр 155 дугаартай энэ тогорууг өвөгт тогоруу гэдэг бөгөөд Чух нуурын орчимд үүрлэж өндөглөдөг.

Өвөгт тогоруу нь Хар тэнгисээс Монгол, Хятадын зүүн хойд хэсэг хүртэлх Евросибирийн төв хэсэгт тархсан тогорууны төрөл зүйл юм. Баруун Евразийн шувууд Африкт өвөлжих бол Ази, Монгол, Хятадын шувууд Энэтхэгийн хойгт өвөлждөг.


Чух шувуу судлалын суурингийн ажилтнууд төлөвлөгөөт хугацаанд шувуудыг барьж бөгжилдөг. Сонирхуулахад, өнгөрсөн хавар тавдугаар сарын 23-30-ны хооронд нийт арван зүйлийн 19 бодгаль эргийн шувууг бөгжилжээ. Тухайлбал, буурал хөгчүү, бүрдний хөгчүү, эгэлхайргын хөгчүү, теминкийн элсэг, хар хөгчүү, шугуйн хөгчүү, матигар хөгчүү, улбар түрүүт элсэг, азийн сүвээ цагаан зэргийг дурдаж болох юм. 

Related news