Автомашингүй өдрөөр нийтийн тээврийн 42 чиглэлийг өөрчилнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автомашингүй өдрөөр буюу энэ бямба гарагт нийслэлийн нийтийн тээврийн 42 чиглэлийг өөрчилнө.
Учир нь Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө /Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам/, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж, Самбуугийн гудамжны автозамуудын хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа. Иймд тухайн чиглэлүүдэд үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 42 чиглэлийн 326 тээврийн хэрэгслийн
чиглэлийг
өөрчилж байгаа юм.
-Их тойруугаар явах чиглэл нь Баянбүрд, “Үндэсний шуудан”,
Сансарын ШТС,
-Нарны замаар явах чиглэл нь “Жигүүр гранд”, Замын
цагдаагийн газар, “Миний дэлгүүр”,
-Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэл нь Ногоон нуур,
120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн,
-Баруун дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэл нь МҮЭСТО, “Элба”
төв, “Бөмбөгөр” худалдааны төв, Нарны титэм
-Зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэл нь Сансарын
үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг гэсэн чиглэлүүдэд үйлчилнэ.
Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж,
замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их
тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах юм. Хойноос
урагш, урдаас хойш явдаг
босоо чиглэлүүд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн замаар үйлчилж, 18.00 цагаас хойш үндсэн чиглэлээрээ үйлчилнэ.
Мөн Энхтайваны өргөн чөлөө /Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн
зам/ хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг
хаах тул тухайн өдөр Т:2 "5 шар-Ботаник", Т:5 "3,4
хороолол-Офицеруудын ордон" чиглэлийн троллейбус үйлчилгээ, Ч:29Б “Зүүн
дөрвөн зам- Сансар-Вокзал” гэсэн чиглэлүүд түр зогсохыг нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хяналт
шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар мэдээллээ.