ДУНДГОВЬ: Элсний анхдугаар наадмыг Дундговь аймагт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-09-18 17:17:27
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо, Дундговь аймгийн ЗДТГ-тай хамтран Монголын Элсний анхдугаар наадмыг 9 дүгээр сарын 16-17-нд Мандалговь хотноо зохион байгууллаа.



Эрүүл агаарт, гадаа талбайд хичээллэх боломжтой спортын төрлүүдийг сурталчлах, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, шинэлэг спортын төрлүүдийг олон нийтэд таниулах зорилготой тус наадамд Дундговь, Архангай, Өвөрхангай, Увс аймаг, МУБИС, ШУТИС, ҮБТДС, Алдар спорт хороо, Хилчин спорт хороо, Хангай бөхийн клуб, Анхдагч клуб, Дэрэн клуб, Цаст тайга клуб, SRP клуб зэрэг 14 багийн 120 гаруй тамирчин оролцож, элсний бадминтон, гар бөмбөг, бөх, текбол зэрэг спортын дөрвөн төрлөөр авхаалж самбаа, хурд хүчээ сорьжээ.



Нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Монголын Үндэсний Олимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, аймгийн Олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Элсний анхдугаар наадмыг зохион байгуулах багийн дарга Ч.Амарсанаа болон баг тамирчид, иргэд, аймгийн ЗДТГ, БТСХ-ны албан хаагчид оролцсон юм. 



Багийн нэгдсэн дүнгээр М.Бат-Очир ахлагчтай ШУТИС-ийн баг тамирчид түрүүлж, Ө.Баярсайхан ахлагчтай ҮБТДС, Ч.Амарсанаа ахлагчтай МУБИС-ийн баг тамирчид удаах байруудад шалгарчээ.


Элсний гар бөмбөгийн тэмцээнд Дарханы эрэгтэй, Дундговь аймгийн Гурвансайхан сумын эмэгтэй баг түрүүлсэн бол, ШУТИС-ийн эрэгтэй, эмэгтэй баг хоёрдугаар байр, МУБИС-ийн эрэгтэй, ШУТИС-ийн эмэгтэй баг 3 дугаарт оржээ.



Текболын төрөлд Дэрэн клубын тамирчин М.Батням түрүүлж, тус клубын тамирчин Ө.Содбилэг, Т.Давид нар удаалсан аж.

Бадминтоны “холимог хос” төрөлд SRP бадминтон клубын тамирчин .Золзаяа, Д.Хэрлэн нар түрүүлсэн бол тус клубийн тамирчин Д.Баттөр, Б.Баасансүрэн нар удаалж, гуравдугаар байрын эзнээр Б.Түвшинжаргал, Б.Ханд нар шалгарсан байна.


Элсний бөхийн барилдааныг эрэгтэй 70 кг, 80 кг, 90 кг, +90 кг, эмэгтэй 50 кг, 60 кг, 70 кг, +70 кг гэсэн 8 төрлөөр явуулсөн бөгөөд тус тэмцээнд ҮБТДС, Алдар спорт хороо, ШУТИС, Хилчин спорт хороо, Цаст тайга клубын тамирчид амжилттай барилдаж, анх удаа зохион байгуулсан элсний бөхийн тэмцээний аваргууд болсон юм. 









Related news