ДОРНОГОВЬ: Бугат хотын төлөөлөгчид зочлов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМОЗО-ы Бугат хотын Намын дарга Дин Шиүфэн тэргүүтэй төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид энэ сарын 7-нд Дорноговь аймагт зочиллоо.
Өмнөд
хөршийн төлөөлөгч нартай аймгийн Засаг дарга О.Батжаргал, ИТХ-ын дарга Б.Ганзориг
болон албаны хүмүүс уулзаж аймаг орны
хөгжил, бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Дорноговь аймаг болон Бугат хотын ах дүү хотын харилцааг
гүнзгийрүүлэх, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг
хөгжүүлэх, Ханги-Мандал боомтын төлөвлөлт, бүтээн байгуулалтад хамтарсан үйл
ажиллагааг эрчимжүүлэх, салхины эрчим хүчний цахилгаан үүсгүүрийн салбарын хамтын
ажиллагааны талаар хэлэлцсэн байна.
Талууд цаашид найрсаг харилцааг нийгмийн бусад салбарт үргэлжлүүлэх, боомтын үйл ажиллагаа, ачаа тээвэрлэлтийн хэмжээг дээшлүүлэх, жижиг оврын автомашинаар улс хооронд зорчигч тээвэрлүүлэх, хилийн бүсийн худалдаа наймаа, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, эрүүл мэнд, иргэдийн ая тухай амьдрах нөхцлийг сайжруулах талаар хамтран ажиллах ойлголцолд хүрчээ.