Унадаг дугуйн шилжин явах цомын төлөөх тэмцээн болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас Сайншанд сумын Засаг даргын нэрэмжит унадаг дугуйн шилжин явах цомын төлөөх гурав дахь удаагийн тэмцээнийг есдүгээр сарын 17-нд Сайншанд суманд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тэмцээнд 13-14 насны охид хөвгүүд бөөн гараагаар 10 км-т уралдах бол 15-16 насны охид хөвгүүд мөн л бөөн гараагаар 15-18 км, 17-18 насны охид хөвгүүд бөөн гараагаар 20 км-т уралдах аж.
Тэмцээнийг аймгийн БТСГ-тай хамтран зохион байгуулах бөгөөд эхний гурван байрт шалгарсан тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
Х.Эрдэнэбулган
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
15 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days