ХЭНТИЙ: Сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлэг өрнүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-08-27 14:41:53
Чингис /МОНЦАМЭ/. “Бодлогод залуусын хяналт” ТББ энэ сарын 25, 26-нд Хэнтий аймагт ажиллалаа.

Тодруулбал, тус ТББ-аас Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлт, Сонгууль болон улс төрийн намуудын эрх зүйн шинэчлэл онцлох зохицуулалт, ач холбогдол гэсэн сэдвийн хүрээнд улс төрийн ажилтан, төрийн албан хаагч, иргэний нийгмийн байгууллага, эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний гишүүд зэрэг төлөөллийг хамруулсан хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уг хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын захирал Т.Амарзаяа, илтгэгчээр “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Зөвлөх Ц.Мандхайхатан, улс төр судлаач Э.Гэрэлт-Од, Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны Сургалт, судалгааны хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ нар ажиллав.

“Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, сургалт судалгааны төвтэй хамтран Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон аймгуудад бүсийн хэлэлцүүлэг зохион байгуулж байгаагийн эхлэл нь энэ аж.
Related news