ДОРНОД: Тэмцээний хамгийн бяцхан шатарчин гурван настай Г.Бүжинлхам

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-08-19 12:57:39

Чойбалсан /МОНЦАМЭ/. Энэ өдрүүдэд Дорнод аймагт болж байгаа Зүүн бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээний хамгийн бяцхан оролцогч бол Сүхбаатар аймгийн шатарчин, гурван настай Г.Бүжинлхам. Харин тэмцээний хамгийн ахмад шатарчин нь 74 настай, спортын мастер М.Цагаанхүү юм.


Г.Бүжинлхам охин зургаа хүртэлх насны ангилалд эгч нартайгаа оюун ухаанаа уралдуулж байна. Гурваас доош насны хүүхдийг шатар тоглож сургахад эхлээд тоглоомын аргаар шатрыг нь өрүүлж сургадаг аж.


Энэхүү Зүүн бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд спортын мастер найм, дэд мастер 12, ази тивийн болон өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд оролцож байна.  

 

Related news