ДОРНОД: Уул уурхайн 16 үйлдвэр найдвартай эрчим хүчээр хангагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-08-16 13:45:21

Чойбалсан /МОНЦАМЭ/. “ДБЭХС” ТӨХК-ийн  50 МВт-ын өргөтгөл 12-р сарын сүүлээр ашиглалтад орсноор уул уурхайн 16 ордын баяжуулах, олборлох үйлдвэрийг тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ.

 

Түүнчлэн Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сум, багийн 25 мянга гаруй айл өрх, 3000 аж ахуйн нэгж, албан байгууллагыг эрчим хүчээр хангана.

 

Шинэ станц үйл ажиллагаагаа эхлүүлснээр 100 гаруй байнгын ажлын байр бий болж, үндэсний боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм. Энэхүү 50 МВт-ын өргөтгөлийг 12-р сарын сүүлээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.


Зүүн бүс нутгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлт үйлдвэрлэлийн хүчин чадлаас 2021 оны байдлаар 14-16 МВт-аар хэтрээд байгаа. Мөн дулааны цахилгаан станцын үндсэн тоноглолууд бэлтгэлтгүй бүгд ажиллагаанд байгаа нь бүс нутгийн эрчим хүчний найдвартай, аюулгүй ажиллагаанд сөргөөр нөөлөөлж байна.

Related news