ХЭНТИЙ: Махны үнэ өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-08-16 08:25:35
Чингис /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн төв Чингис хотод махны үнэ өмнөх сарын дундаж үнээс буурсан, өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна.

Тухайлбал, үхрийн ястай мах (кг) дунджаар 15 000 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс 15.2 хувиар буурсан бол өмнөх оны мөн үеийн дундаж үнээс 14.5 хувиар өсчээ. Харин хонины ястай мах (кг) дунджаар 11 000 төгрөг, ямааны ястай мах (кг) дунджаар 10 000 төгрөг байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд, өмнөх сарын дундаж үнээс буурсан, өмнөх оны мөн үеэс өссөн байна.

Мөн элсэн чихэр, задгай (кг) дунджаар 4725 төгрөг, цагаан будаа, задгай (кг) дунджаар 4025 төгрөг, шингэн сүү, үнээний, задгай (л) дунджаар 2500 төгрөг, Алтан тариа, 1-р зэргийн гурил, савласан (кг) дунджаар 2206 төгрөгийн үнэтэй байгаа юм. Түүнчлэн шатахуун А-80 (Л) дунджаар 2727 төгрөг, Шатахуун А-92 (Л) дунджаар 2517 төгрөг, Шатахуун Дизелийн түлш (Л) дунджаар 3 600 төгрөг байгаа талаар аймгийн статистикийн хэлтсээс мэдээллээ.
Related news