ДАРХАН-УУЛ: Үерт автсан айлуудад тусламжийн багц олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-08-10 14:30:29

Дархан /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын эхээр Хараа гол эргээсээ хальж Дархан сумын зарим багуудын айл өрх, малчид, үйлчилгээ эрхлэгчид үерт өртсөн. Мөн Дархан сумын хоёр, гуравдугаар багийн зарим айл, өрхүүдийн гэр, хашаа байшин нь үерт автсан юм. Тэдгээр өрх, айлуудад тусламж үзүүлэх асуудлыг аймгийн онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэжээ.


Энэ удаад Дэзэрэт Олон Улсын энэрлийн байгууллагатай хамтран 120 өрхөд 200.000 төгрөгийн үнэ бүхий хөнжил гудас, хүнсний багцыг олгох ажлыг эхлүүлж, эхний ээлжинд гуравдугаар багийн 38 өрхөд олголоо. Үлдсэн өрхүүдэд тусламжийг үе шаттайгаар хуваарийн дагуу олгох ажээ.



Уг ажлыг онцгой комиссын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газар хүмүүнлэгийн болон аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.


Долоодугаар сард Улаан загалмай хороотой хамтран 40 өрхөд, Дэлхийн Зөн олон улсын байгууллагатай хамтран 30 өрхөд хүнсний болон бусад хэрэгслийн дэмжлэгийг хүргэжээ.

Related news