Хөвсгөл аймгийг зорих жуулчдын тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-14 19:41:47

Аялал жуулчлалын тулгуур төв болох зорилт дэвшүүлсэн Хөвсгөл аймгийг зорих жуулчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсэн бол энэ жил буурсан байна.

Энэ сарын байдлаар гадаадын 13 мянга, дотоодын 40 мянга нийтдээ 53 мянган жуулчин иржээ. Өнгөрсөн онд 71 мянган гадаад дотоодын жуулчид ирж байсан бол энэ онд 20 орчим мянгаар багассан байна. Нийт ирж буй жуулчдын зонхилох хувийг дотоодын жуулчид эзэлдэг бөгөөд ихэнх жуулчид урин дулааны зуны цагт ирдэг байна. Өвлийн улиарлд мөсний баяраас өөр гадаадын жуулчдыг татах эвент арга хэмжээ байхгүй, жуулчны баазууд нь өвөл ажилладаггүй учраас жуулчид урин дулаан цагийг сонгодог ажээ.

Цаашид гадаадын жуулчдыг татах  эвент арга хэмжээг нэмэгдүүлж аялал жуулчлалын цогц бодлого хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна.

Б.Гантуяа

 

Related news