ХӨВСГӨЛ: Алунгоо эхийн сургаалын баярыг 5 дахь удаагаа тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-07-28 21:33:49

Чандмань-Өндөр /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт зочлох жилийн хүрээнд  Алунгоо эхийн сургаалын баярыг 5 дахь жилдээ тэмдэглэж байна.



Алунгоо эхийн сургаалын баярт  Төрийн шагналт, Монгол Улсын Ардын Жүжигчин Н.Сувд, МУАЖ Ш.Чимидцэеэ, аймаг орон нутгийн удирдлагууд оролцож байна.



 

 Монголын нууц товчоонд бичсэнээр Алунгоо бол Чингисийн алтан ургийнхны дээд эмэг эх буюу монгол аймгийн захирагч байсан Добу мэргэний гэргий юм.

 

Түүний эцэг нь хорь түмдийн ноён Хорилдай мэргэн, Алунгоо Добу мэргэний гэргий байхдаа Бэгүнэтэй, Бэлгүнүтэй гэдэг 2 хөвгүүн төрүүлсэн. Добу мэргэнийг нас барснаас хойш Буха Хатаги, Бухату-салжи, Бодончар мунхаг гэдэг гурван хүү төрүүлжээ.

 

Алунгоо эх 5 хөвгүүнээ зэрэгцүүлэн суулгаж, хүн бүрд нэжгээд сум өгч үүнийг хугал гэхэд нь бүгд амархан хугачиж орхив. Бас 5 сумыг нийлүүлж багцлаад хугал гэж өгвөл тавуулаа дараалан оролдоод хугалж эс чадав. Алунгоо эх:

 "Та нар ганц ганцаар салбал нэжгээд сум мэт хялбархан дийлэгдэх болно. Эв эеэ нэгтгэвэл  багласан сум мэт бөх болж хэнд ч хялбар дийлдэхгүй" гэж сургажээ.

 

Related news