ХӨВСГӨЛ: Үерт урссан эд зүйлс, малын сэг зэмийг гаргаж нуурыг цэвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-07-19 16:44:30

Мөрөн /МОНЦАМЭ/. Арбулаг суманд энэ сарын 10-нд хүчтэй аадар бороо орсны улмаас сумын төв дундуур ихээхэн хэмжээний ус урсаж 6 гэр, 35 байшин нийт 41 өрх усанд автаж, 10 өрхийн 920 гаруй бог мал орж хорогдсон байна.


Үерийн улмаас сумын төвийн урд байрлах Тарган, Өрхт зэрэг жижиг нуурууд нийлжээ.



Нийлсэн нуурын голд үерт өртсөн 16 бог малын сэг зэм, гэрийн эд хогшил, монгол гэрийн зарим үлдсэн хэсгийг Онцгой байдлын газар, сумын ЗДТГ-ын албан хаагчидтай хамтран ажиллаж нуурыг цэвэрлэсэн байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар аадар бороо орж томоохон гол мөрнүүдийн усны түвшин нэмэгдэж үерийн түвшинд хүрч үерлэх төлөвтэй байна.



Иймээс гол мөрнүүдийн сав газрын дагуу нутаглаж байгаа ард иргэд малчид, тээвэрчид, аялж яваа иргэдийг болзошгүй үер усны аюулаас сэрэмжилж, баталгаат зам гүүрээр зорчихыг Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.

Related news