Карлос Алкараз Уимблдоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ЛОНДОН. /ВВС/. Карлос Алкараз шувтаргын тоглолтод Новак Жоковичийг хожиж, Уимблдоны Их дуулгын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүллээ.
Өдгөө 20 настай К.Алкараз 1-6, 7-6 (8-6), 6-1, 3-6, 6-4 онооны харьцаатай хожжээ.
Дэлхийн аварга Н.Жокович энэ тэмцээнд түрүүлсэн бол Уимблдонд таван удаа дараалан ялалт байгуулж дээд амжилт тогтоох байлаа.
Гэвч 36 настай Сербийн алдарт тамирчныг ялснаар, К.Алькараз хоёр дахь удаагаа аварга цолыг хүртэж байна.
"Миний мөрөөдөл биеллээ" гэж дөрөв дэх удаагаа зүлгэн дээрх талбайн тэмцээнд оролцож байгаа К.Алкараз хэлжээ.
Тэрбээр мөн "Энэ тэмцээнд хожигдсон ч би өөрөөрөө бахархах байсан. 20 настай хүүгийн хувьд үнэхээр том амжилт юм. Би өөрөөрөө үнэхээр бахархаж байна" гэж хэлсэн байна.
К.Алкараз өнгөрсөн жил АНУ-ын нээлттэй тэмцээнд оролцож анхны Их дуулга тэмцээний аварга болж байсан юм.