ХӨВСГӨЛ: Үерт урссан айл, өрхүүдийн хохирлыг тогтоохоор ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-07-12 14:59:09

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Арбулаг суманд энэ сарын 10-ы орой хүчтэй аадар бороо орж  сумын төвийн дундуур их хэмжээний үер бууж, 20 орчим айл өрхийн хашаа усанд автаж, 3 гэр, 2 автомашин, 6 малчин өрхийн мал үерт урсжээ.



Үерт урссан авто машинууд Тарган нуурын хоолойд тулж зогссон ч гурван айлын гэр тус нуурт урсаж орсон байна.



Мөн Тавын ар, өвөрт зусаж байсан зургаан малчин өрхийн мал үерт урсаж, гурван айлынх нь 650 гаруй бог хорогдсон бол бусад гурван өрхийнх нь хэчнээн тооны мал эрсэдсэн нь одоогоор тодорхойгүй байна.



Арбулаг сумын Онцгой комиссынхон болон иргэд үерт урссан хашаа, хаалга зэрэг зүйлсийг цуглуулж, цэвэрлэгээний ажлыг хийж, хохирлын хэмжээ тогтоохоор ажиллаж байна.

 

Related news