ХӨВСГӨЛ: “Хөвсгөл марафон”-д 400 гаруй тамирчин оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-07-09 12:32:30

Мөрөн /МОНЦАМЭ/. “Хөвсгөлд зочлох” жилийн хүрээнд аймаг орон нутагтаа гүйлтийн спортыг хөгжүүлэх, сонирхогч иргэдийн оролцоо цар хүрээг нэмэгдүүлэх, өсвөр үеийнхний бие бялдар болон оюун санааны хүмүүжлийг дэмжих зорилгоор “Хөвсгөл марафон -2023” тэмцээнийг зохион байгууллаа.



Тэмцээнд 10 гаруй аймгийн 400 гаруй тамирчин оролцлоо. Оролцогчдын хамгийн ахмад ОУХМ 81 настай Б.Болд  21 км-т уралдсан байна.



Хөвсгөл аймгаас гүйлтийн спортоор хичээллэдэг улсад өндөр амжилт үзүүлдэг ОУХМ Д.Бадамхатан, ОУХМ Ш.Түмэнбаяр зэрэг 10 гаруй тамирчин байдаг бөгөөд энэ удаагийн тэмцээн удахгүй болох Азийн наадмын том сорилго боллоо гэдгийг хэлж байлаа.







 Тэмцээн 2 км, 3 км, 5 км, 10 км, 21,1 км гэсэн ангилалд болж Япон улсаас тамирчин хүрэлцэн ирж оролцсон  өргөн цар хүрээтэй тэмцээн боллоо.



Related news