ХӨВСГӨЛ: Жуулчид буухиа уралдааныг хамгийн их сонирхож байлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-07-06 20:08:36

Хатгал /МОНЦАМЭ/. Хатгал тосгоны Далай тур жуулчны баазад 19 дэх жилдээ зохион байгуулж буй Цаатан фестивальд эхний өдөр 1000 орчим гадаадын, 3000 гаруй дотоодын иргэн хүрэлцэн ирж үзэж сонирхлоо.



Энэ үеэр гадаадын жуулчид буухиа тэмцээнийг хамгийн их сонирхон оролцож байлаа.

Буухиа тэмцээнд гадаадын 1, монгол 1 иргэн, 1 хүүхэд гэсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй 10 гаруй багийн 30 гаруй иргэн оролцлоо.


Тэмцээн гадаад иргэн монгол дээлийг өмсөж бүслээд цаатан иргэдийн авдар буюу баравыг үүрч дараагийн өртөөнд очно. 


Монгол иргэн цаа эмээллэн хамтдаа гишүүгээр гал түлэх, хүүхдээ цаа унуулан аялах гэсэн маршрутын дагуу уралдаж хамгийн хурдан хугацаанд барианд орсон шилдгүүдийг шагнаж урамшууллаа.







 

 

Related news