ГОВЬ-АЛТАЙ: Он гарсаар зам тээврийн ослын улмаас хоёр хүүхэд эрүүл мэндээрээ хохирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-05-31 09:28:40

Есөнбулаг /МОНЦАМЭ/. 2023 оны эхний таван сарын байдлаар Говь-Алтай аймгийн хэмжээнд зам тээврийн осолд хоёр хүүхэд өртөж хохирчээ.


Харин 2022 онд зам тээврийн осолд хоёр хүүхэд өртөж харамсалтайгаар амь насаа алдаж, нэг хүүхэд гэмтсэн тоо баримт бүртгэгдсэн тухай Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Дэд хурандаа А.Ержан танилцуулсан юм.

Улсын хэмжээнд 2022 онд зам тээврийн ослын улмаас 76 хүүхдийн амь хохирч 810 хүүхэд гэмтсэн бол 2023 оны эхний дөрвөн сарын байдлаар 7 хүүхдийн амь хохирч, 196 хүүхэд гэмтсэн байна.

Зам тээврийн осолд хүүхэд өртөж байгаа нь жолоочийн буруутай үйлдэл, зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй, мөн ухрах үйлдлийг буруу хийсэн, бага насны хүүхдийг авто замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулсан нь дийлэнх шалтгаан болж байгаа аж.

Related news