ӨМНӨГОВЬ: "Эхийн алдар" I, II зэргийн одонг 245 эх гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-05-26 20:16:32

Даланзадгад /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эхийн алдар одонгоор шагнуулсан эхчүүдэд 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр одон гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.




УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа, аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар эхчүүдэд баяр хүргэн, эрүүл энхийг ерөөж Эхийн алдар I, II  зэргийн одонг ёслол төгөлдөр гардууллаа.

Тус үйл ажиллагааг нь 66 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Өмнөговь аймгийн 245 эх шинээр Эхийн алдар одонгоор энгэрээ мялааж байна.

Ингэснээр аймгийн хэмжээнд 5771 эх “Алдарт эх” болж эх орныхоо ирээдүй хойч болсон бяцхан үрсээ эрүүл энх, эрдэм боловсролтой хүмүүн болгохын төлөө хүчин зүтгэж байгаа билээ.

Related news