БУЛГАН: Хаврын тариалалт 30,5 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/. Булган аймгийн хэмжээгээр энэ хавар 13,8 мянган га талбайд үр тариа тариалаад байна.
Энэ жилийн тариалахаар төлөвлөсөн талбайн 30,5 хувьд үр суулгасан мэдээлэл байна. Үр тариа тариалалт Баян-Агт суманд 90,4 хувьтай 1900 га талбайд үрсэлгээ хийжээ. Бүрэгхангай, Рашаант, Сэлэнгэ, Хангал суманд тариалалтын ажил талдаа ороод байна гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээллээ.
Тус аймаг энэ жил газар тариалангийн эргэлтийн талбайн тал хувьд буюу 45,4 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн юм.