“Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэн Өвөрхангай аймагт

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-05-19 12:07:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн санаачилгаар Хархорум музейтэй хамтранМонголын нэг өдөрнүүдлийн үзэсгэлэнг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Хархорум музейд энэ сарын 18-нд нээлээ.

 

Тус нүүдлийн үзэсгэлэнг Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд нүүдлийн өв соёлоо хадгалж, ёс заншил, уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуус хойч үедээ таниулан сурталчлах, үзмэр бүтээлийг эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэд оруулах зорилгоор зохион байгуулж байна.

Энэхүү үзэсгэлэн 1995 оны Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд бүртгэгдсэн олноо марзан хэмээн хүндлэгдсэн Балдуугийн ШаравынМонголын нэг өдөрбүтээлийн хуулбар бөгөөд эл бүтээлд дүрсэлсэн үйл явдлуудыг орчин үеийн амьдралтай харьцуулсан гэрэл зураг, анимэйшнээр баяжуулан үзүүлж буйгаараа онцлогтойҮзэсгэлэн 6 дугаар сарын 2-ныг хүртэл олны хүртээл болно.


XX зууны эхээр Б.Шаравын зурсан “Монголын нэг өдөр” бүтээлийг даавуун дээр шороон будгаар зуржээ. Энэхүү зураг Монгол Улсын Засгийн газрын 1995 онд 241-р тогтоолоор “Хосгүй” үнэт зэрэглэлд орсон бүтээл юм.                       


Related news