ХӨВСГӨЛ: Хоймор нутгийн “Баялаг бүтээгч гэр бүл”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-05-15 16:21:35

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газраас Мөрөн сумын 14-р багийн иргэн А.Дагвадоржийн гэр бүлийн “Баялаг бүтээгч гэр бүл”-ээр шалгаруулжээ.



Аялал жуулчлалын тулгуур төв болсон Хөвсгөл аймагт ирэх гадаадын жуулчдын сонирхлыг татах, 2008 оноос эхлэн өөрийн гэр бүлийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор гар урлал, оёдлын чиглэлээр өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлсэн байна.  



Тус гэр бүл гараар эсгий төөнүүр, модон үлгэрийн ном, модон эвлүүлдэг тоглоом, загварын дээл хувцас болон хүүхдийн үндэсний дээлийг оёж, хуучин хувцас засварлах гэх мэт олон төрлөөр бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэдэг .



Гар урлалын бүтээгдэхүүнээ Баянхонгор болон Хөвсгөл аймгийн томоохон дэлгүүр, аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүст бүтээгдэхүүнийхээ нийлүүлэлтийг тасралтгүй хийж байна.


Эсгий төөнүүр гар урлал гэсэн фэйсбүүк цахим хуудастай бөгөөд энэ хаягаар өөрсдийн хийж бүтээсэн гар урлал дурсгалын зүйлүүдээ олон нийтэд хүргэж борлуулдаг байна.


Монголын “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа “Намрын ногоон өдрүүд”, “Цаатан фестиваль” Бүрэнтогтох сумын “Хотгойд урлаг соёлын наадам”, “Алунгуа брэндийн хувцас загварын шоу”-д тус тус өөрсдийн бүтээсэн бүтээлүүдээр тогтмол амжилттай оролцдог ажээ.

 

 

 

Related news