Үндэсний номын баяр 5 дугаар сарын 26, 27, 28-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-05-07 10:07:56
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн хавар, намар уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний номын баяр 5 дугаар сарын 26, 27, 28-нд нийслэлд болохоор товлогджээ.


2021 оны УИХ-ын чуулганаар "Номын баяр"-ын тогтсон өдрүүдийг "Нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрийн хууль"-д нэмэлт өөрчлөлтөөр оруулж, улс орон даяар тэмдэглэдэг болсон. Хуульд заасны дагуу энэ жил 5 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд Номын баяр орон даяар эхлэх бөгөөд нийслэлд Сүхбаатарын талбайд 26, 27, 28-ний өдрүүдэд үргэлжлэх юм. 

Related news