Монголбанк 998.7 кг үнэт металл худалдан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-05-03 16:31:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк өнгөрсөн дөрөвдүгээр сард 998.7 кг үнэт металл худалдан авчээ. Худалдан авсан тоон хэмжээ оны эхнээс өссөн дүнгээр 3.2 тонн болоод байна. Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс хамгийн их буюу 360.0 кг-ыг худалдан авсан бол Дархан-Уул аймаг дахь салбар хэлтэс 234.3 кг үнэт металл худалдан авчээ.



Төв банк үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Энэ оны дөрөвдүгээр сард үнэ кг нь дунджаар 224,794 төгрөг байв. 



Related news